ӨНӨӨДӨР: Ургац хураалтын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.01)


9:00 цагт “VELOX” оффист эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж буй сэтгүүлч нарын “Илүү сайн маргаашийн төлөө” санал солилцох уулзалт болно. Утас: 99106580

10:00 цагт "Сити" их сургуульд Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Бертольд Брехтийн уран бүтээл, онол туурвилын тухай “Б.Брехт: Шүлэг найрагч, ярилцлага, нийтлэл, хэлсэн үг” номын нээлт, “Театрын урлагийн шинэчлэл ба Б.Брехтийн хэл” эрдэм шинжилгээний хурал, “Б.Брехтийн он цаг” зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын тариаланчдын үндэсний холбооноос энэ оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлнэ.

11:00 цагт С.Зориг агсны хөшөөний урд байрлах Ардчилсан намын байранд тус намын 30 жилийн ойн баярын хүрээнд хийх ажлаа танилцуулна. Утас: 99221368

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top