ӨНӨӨДӨР: "Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй" хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.08)


08:30 цагт Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт гарааны компаниуд, энтрепренеруудад зориулсан оюуны өмчийн интерактив сургалт зохион байгуулна. 

10:00 цагт Чингис хаан музейн 7 давхрын хурлын танхимд “ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг болно. Утас: 91111981, 99026081

10:00 цагт: “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийн “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт "Blue Sky" зочид буудалд болно. Утас: 99546655

12:00 цагт НҮБ-ын тусгай илтгэгч Рийм Алсалем Монгол Улс дахь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн байдлыг үнэлж, дүгнэн ажилласан юм. Хүний эрхийн шинжээчийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулах хэвлэлийн хурал НҮБ-ын байрны 3 давхрын хурлын танхимд болно. Утас: 88111739

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top