ӨНӨӨДӨР: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр энэ онд хийсэн ажлаа танилцуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.21)


9:00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал болно. Утас: 99112652

10:00 цагт Батлан хамгаалах яамны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал БХИС-ийн “Сүбээдэй” танхимд болно.

11:00 цагт МҮЭХ-нд тус холбооны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулна.

12:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч мэдэгдэл хийнэ. Утас: 99136259

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top