ӨНӨӨДӨР: Боловсролын бодлогын хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.12.24)


9:00 цагт МУИС-ийн номын санд "Боловсролын бодлогын хэлэлцүүлэг" болно. Утас: 88053903, 95011119 

10:00 цагт ШУА-ийн төв байранд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно. Утас: 99717977

11:00 цагт Улаанбаатар зочид буудалд СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль, "Балдорж" сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж буй  "Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаан V"-ын шагнал гардуулах ёслол болно. Утас: 98119077, 99734001

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын бурхан шашинтны шинэ төвөөс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлнэ.

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

13:00 цагт Улаанбаатар радиогийн байрны 2 давхарт М.Ахгүмыр хүүд туслах "Халуун сэтгэлээ дэлгэе" хандивын тоглолтын хэвлэлийн хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top