ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын бохирдлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.01.10)


10:00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Зөв найзууд” ТББ-аас “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж буй талаар  мэдээлнэ.

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар мэдээлнэ.

12:00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүлнэ. Утас 99191388

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top