ӨНӨӨДӨР: Шатахууны чанарыг шалгаж, нөөц бүрдүүлэлтэд хяналт тавина

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. (2022.01.12)


10:00 цагт Сүхбаатарын талбайд "Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлнэ. Утас:94088080

10:00 цагт Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг  шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэлтэнд хяналт тавина. Утас: 99160069

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Иргэн Г.Хажидмаа Авлигатай тэмцэх газарт өгсөн албан бичгийн хариугаа шаардана.

13:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын зам дагуу байрладаг "Эс пицца, чикен"-д иргэд утаа, тоос тортогний талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгнө. Утас: 91998907

14:00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд тус намаас Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top