ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.01.14)


10:00 цагт "Blue Sky" зочид буудалд Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитыг танилцуулна. Утас: 99339332, 89098830

10:30 цагт "Холидэй Инн" зочид буудалд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны дүнг танилцуулна. Утас:99051914

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт Монгол Улсын консерваторын 5 давхарт “Улаанбаатар театр”-аас “Монголын хөгжмийн театрын үүсэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 88077139

11:00 цагт Иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн А,В блокны барилгын ажил хийсэн "Нутгийн зам", "Цаст констракшн" компанид албан шаардлага хүргүүлнэ. Утас 99748016,88824051, 91360502

12.00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 2021 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхжаргал(66.181.161.69) 2022 оны 01 сарын 14

Хэд гарчихваа

0  |  0
Top