ӨНӨӨДӨР: Оюу толгойг цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг үзэглэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.01.26)


9:00 цагт ХСҮТ-д Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос ХСҮТ-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалт зохион байгуулна. 

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.

14:00 цагт Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

16:00 цагт ЭХЯ-нд "Оюу толгой" төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг үзэглэх ёслол болно. Утас: 99127866

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top