ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.02.10)


11:00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлнэ.

11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд  "Шонхор Тауэр"-т цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч нар "КОВИД-19"-ийн эмчилгээний талаар мэдээлнэ.

12:00 цагт "YES" компанийн байранд Монголд амьдардаг Өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан талаар, 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлэх талаар мэдээлнэ. Утас: 99006431

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top