Оросын мисс Юлия Тарасевич гоо сайхны мэс засалд орсныхоо дараа нүдээ ч аньж чадахаа больжээ.
“Оросын миссис International 2020” тэмцээний дэд байрын шагналт Юлия моделийн карьерынхаа оргил үед гадаад төрхөө бага зэрэг өөрчлөх гээд ийнхүү бүтэлгүйтжээ.
Илүү залуу харагдахыг хүссэн мисс бүсгүйн нүүрний хувиралд өөрчлөлт орж, нүдээ аньж, инээж чадахаа больсон байна.
Юлия бүтэлгүй болсон гоо сайхны мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээнд мөнгө, цагаа их зарцуулсан ч үр дүнгүй байгаа тухайгаа ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )