Дуучин бүсгүй арьсаа татуулаад нүүр нь мэдээгүй болжээ

2024 оны 03 сарын 11

Оросын дуучин Елена Демидова гоо сайхны мэс засалд орсныхоо дараа амьдрал нь там болон хувирсан талаар ярьжээ.

Гоо сайхны мэс заслын алдаанаас болж түүний нүүрэнд саажилт үүссэн байна. Алтан утасны тусламжтайгаар арьсаа татуулсан Елена маш их өвдөлтийг мэдэрч, дараа нь нүүрний тал хэсэг нь мэдээгүй болжээ.

Харин гоо сайхны мэс засалч нар түүнд туслахын оронд Египет яв, амар, бүх зүйл хэвийн болно гэж хэлсэн хэмээн дуучин бүсгүй гомдолложээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top