Бүсгүйчүүд том хөх, нарийн бэлхүүс, өндөр хамар зэрэг хязгааргүй хүсэлдээ хөтлөгдөн гоо сайхны мэс засал хийлгэдэг. Харин сүүлийн үед Орост алганыхаа хээг өөрчлүүлэхээр гоо сайхны мэс засалчдад хандах нь олширчээ.
Алганы хээгээр нь хүний хувь заяаг урьдчилан мэдэх боломжтой гэж алганы хээ судлаачид ярьдаг. Сүүлийн үед алганы хээгээ засуулж, мөнгөний гурвалжин зуруулах, гэрлэлтийн зураасаа тодруулах зэрэг үйлчилгээ хийлгэх нь ихэссэн гэнэ. Эл хачирхалтай трендийг дагаад Оросын гоо сайхны салонууд хүртэл алганы хээ шивэх үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Зорилго нь хувь заяагаа өөрчлөх.
Японд тэр бүү хэл алганы хээг өөрчлөх гоо сайхны мэс засал хийдэг байна. Мэс ажилбар 10-15 минут үргэлжилдэг бөгөөд 1000 орчим ам.долларын төлбөртэй аж. Энэ аргыг анх Такааки Мацүоке гэгч эмч нэвтрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )