Баянгол дүүрэгт 1146 гарааш чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Баянгол дүүргийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дүгээр тогтоолоор 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулсан. Төлөвлөгөөнд батлуулснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба энэ онд 5 бүлэг 209 ажил, үйлчилгээ хийх юм.

Тухайлбал, дүүргийн хэмжээнд 2021 онд 515 гарааш чөлөөлсөн бол энэ онд 1146 ширхэг гарааш чөлөөлж, тохижилт хийхээр төлөвлөсөн. Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 38 байршилд авто замын байгууламж хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажил 2022 оны гуравдугаар сараас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top