Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 21-р хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон 278 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусчээ. Тохижилтын ажлыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Веллко Инк” ХХК зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. Дээрх ажлын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, бага насны хүүхдийн олон үйлдэлт тоглоом, дугуйн зогсоол, цэцэрлэгийн хашаан доторх тохижилт, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан мөөгөн сандал зэргийг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр хүүхэд багачууд тоглох, аюулгүй замаар зорчих нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд, тус хороонд өмнө нь төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль аль нь байгаагүй бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдүүд харьяа цэцэрлэггүйн улмаас өөр хорооны цэцэрлэгт суралцаж байсан юм. Харин 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 10 бүлэгтэй тус цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн хамруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү