Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.02.24)
9:00 цагт Төрийн ордонд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилнэ.
9:00 цагт "Шангри-Ла" зочид буудалд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурал болно. Утас: 88035121
9:00 цагт "Blue Sky" зочид буудалд “КОВИД-19”: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форум танхимд болно. Утас: 70000160, 88006811, 95351127
10:00 цагт ГХЯ-нд “Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жил”-т зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно.
10:00 цагт "Корпорейт Конвеншн Центр"-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн болно. Утас: 99741854, 86885060
10:30 цагт Эмэгтэй хүн зодож нуруу, болон ахар сүүлийг нь хугалсан Баянгол дүүргийн Татварын албаны дарга, БГД-ийн МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ү.Амартүвшинд эрүү үүсгэх шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын гадаа болно. Түүнийг эсэргүүцэж, шударга шүүхийг шаардаж иргэд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Утас: 99182536, 91000017
11:00 цагт МоАХ-ны байранд тус холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11:00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.
Сэтгэгдэл ( 0 )