Хэрэглэгчээ “гөлөг” болгодог хэрэглэгчийн “хаан”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Үндэсний анхны үүрэн телефоны оператор Мобиком корпорацийн өнцгүүд

Өнцөг №1: “Байна уу” утас тэтгэвэрт гарч, халаасладаг утас төрөв... Гар утас гэж нэрлэв
Өнцөг №2: Соёлын үрийг таригчийн нэр жинхэнэ нэр Мобиком... Эцгийн нэр Япон, монголчилсон тайлбар- анхдагч үүрэн телефон
Өнцөг №3: Тендер гурван удаа нахиж  “Мобиком” ялав... Хоёр удаад “Белгиком”ялсан ч заавал “Мобиком”-ыг ялуулах нягууртай байжээ
Өнцөг №4: Тендер комиссыхон дараа нь “офф”-тоороо Японд амарсан... Анхны авлигын хэргийг үндэслэгч гэгдэх болов
Өнцөг №5: 1995 онд үүрэн холбоо дэлхийд  анх хөгжиж, Мобикомын ачаар бид хоцроогүй... Яалт үгүй гавьяа л даа
Өнцөг №6: 15 жилийн өмнөх 3-р сарын 18-нд анхны хэрэглэгчээ бүртгэсэн гэж байгаа...Таван жил монопольдоно гэж эрхэлсэн
Өнцөг №7: Үнэ ханш тэнгэрт байлаа... Нэг минутын яриаг 500-аар зарж байлаа
Өнцөг №8: Монгол сарын хэрэглээндээ сая төгрөг элбэгхэн төлчихдөг баячуултай тулдаа “Мобиком” цулайсан
Өнцөг №9: Клип гээч нь 4000 төгрөгөөр борлогдож байв...Шуудангаас захиа авахад илгээгчийн хаягийг нь хаачихаад нэмэлт мөнгө төлбөл хэнээс ирсэнийг нь харуулахтай утга нэг
Өнцөг №10: “Мобиком"-д олон жил үнэнч явлаа... 2500-гийн vнэтэй картаас 150 төгрөг л бэлэглэж байна...
Өнцөг №11: Яг л дэлгvvрт ороод өөртөө бэлэг худалдаж аваад, урамшуулалд нь бэлэгнийхээ 5 хувьтай тэнцэх бохь авахтай адил... Өгөөмөр л байна ш дээ
Өнцөг №12: Мобигоосоо айхдаа аясаар нь амьдарсаар ирсэн... Сүлжээ уначихаад байхад холбоо барих гэдэг бидний буруу
Өнцөг №13: Тэгээд ч дуртай үедээ олон төрлийн техникийн болон үйлчилгээний өргөтгөл хийдгийг ойлгодоггүй юм уу
Өнцөг №14: Шинэ жилээр ачаалал ихэсдэг тул мэндчилгээгээ өмнө нь юм уу дараа нь хүргээрэй... За ойлголоо дарга аа 
Өнцөг №15: Зүгээр л гар утсаараа ярих эрхийг ноцтой зөрчиж байна гэцгээв ээ... Мобикомын хэнэггүйг мэднэ биз дээ
Өнцөг №16: Мобиком таван нас хүрч, Скайтел гэдэг дүүтэй болсон... Үнэндээ бол хэрэглэгч хуваагдаад дургүй нь хүрч л байсан байх
Өнцөг №17: Мобиком, Скайтел хоорондоо мессеж дамжуулах асуудлыг яриад гурван жил болсон...Хэрэглэгчид бид тэсвэртэйгээ нотлов
Өнцөг №18: Мобиком эрийн цээнд хүрч, эхнэр авч, Мобикарт, Мобистудент гэхчлэн найман хүүхэдтэй болов... Бас Юнител, Жи-Мобайл гэгч пацаануудыг хөтлөх болов
Өнцөг №19: Гэсэн ч багын зангаа тавихгүй юмаа... Өвгөн симтэй иргэдийг сүлжээ хязгаарлан өөр дээрээ ирүүлдэг байлаа
Өнцөг №20: Төлбөрөө төлөхгүй бол шүүхдэнэ шүү хэрэглэгч ээ... 1000 хол давсан хэрэглэгч шүүхдүүлсэн түүх бий шүү
Өнцөг №21: Хүлцэнгүй хэрэглэгчдээ араар нь тавив...  Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top