ӨНӨӨДӨР: “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.03)


08:40 цагт

  • Төрийн ордонд “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган болно.

10:00 цагт

  • Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99741854, 86885060

 

  •  “Рояал” зочид буудалд нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Каритас Монгол” ТББ хамтран Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх оролцогч талуудын зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149, 88725000

 

  • МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос 30 дахь Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх болон намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Социал демократ үзэл-Хүний эрх, ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Утас: 91110416

18:00 цагт

  •  “Русский дом”-д “Гэм зэм” жүжгийг дахин тоглох талаар мэдээлнэ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top