ӨНӨӨДӨР: "Газар тариалангийн асуудлууд" хэвлэлийн хурал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.04)


9:00 цагт "Blue Sky" зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Утас: 99741854, 86885060

11:00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Глобал удирдагч" их сургууль болоон "Эрх зүйн гүүр" хуулийн фирмээс залилах гэмт хэрэг, койн залилах гэмт хэргийн шинж агуулж байгаа эсэх талаар мэтгэлцээн зохион байгуулна.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Мон­­го­­­­лын тариаланчдын үн­­дэсний холбооноос "Газар тариалангийн асуудлууд, цаашид шийд­­вэр­­­лэх арга зам" хэв­­­лэ­­­лийн хурал хийнэ.

11:30 цагт Баянзүрх дүүргийн  XVI дугаар хорооны байрны ард барьж буй барилгын гадна талбайд орон сууцыг худалдан авахаар захиалсан 368 өрхийн төлөөлөгч хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91548754

12:00 цагт "Корпорэйт" зочид буудалд “17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны хэвлэлийн бага хурал болно. Утас: 96696674

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top