ӨНӨӨДӨР: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч хэвлэлийн хурал хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Өнөөдөр (2022.03.10) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.10)


09:00 цагт Соёлын төв өргөөнд "Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган" эхэлнэ.

09:00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн "Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777, 99098199

10:00 цагт Засгийн газрын III байранд БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ.

11.00 цагт Офицеруудын ордонд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Я.Чойжамцын орчуулсан зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номын нээлт болно.

11:00 цагт АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар АН-ын ээлжит бус XIII их хурлаас гарсан шийдвэр болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ. Тус хэвлэлийн хурал Ардчиллын өргөө буюу "Шонхор Тауэр"ийн 5 давхарт болно.

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  ТЕГ-аас саатуулсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын хооронд авто тээвэр эрхлэгч жолооч тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар” сэдвээр мэдээлнэ. Утас: 99109633 80090034

18:00 цагт "Корпрэйт" зочид буудалд "Хохирогч" олон ангит киноны улаан хивсний ёслол болно. Утас: 96696674

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top