ӨНӨӨДӨР: "Сүрьеэгүй ирээдүйн төлөө" уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.11)


08:30 цагт ХӨСҮТ-ийн Лабораторийн хурлын танхимд ХӨСҮТ-өөс "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье" сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 99149247

09:00 цагт “Новотел” зочид буудалд “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болно. Утас: 99010985

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгээс 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  үеэр түгээсэн мэдээллийн мониторингийн үр дүнг танилцуулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 97070709

12:00 цагт Тусгаар тогтнолын ордны гадна Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар МАН-д шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388

16:00 цагт ШЕЗ-ийн байранд “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” хэлэлцүүлэг болно. Утас: 99080827, 98980404

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top