ӨНӨӨДӨР: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.15)


10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно.

10:00 цагт Офицеруудын ордны "Соёмбот танхим"-д "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт болно. Утас: 88083162

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлнэ.

11:30 цагт "Монголын Эдийн Засгийн Форум 2022- Шинэ сэргэлт” хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.

14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top