ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.16)


11:00 цагт Монголын Залуучуудын холбооноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт МҮЭХ-нд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудын өнөөгийн байдал, тэднийг ажлын байрны баталгаагүй болгож буй хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

11:00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

11:00 цагт БХБЯ-нд тус яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 95071740

14:00 цагт Монголын урчуудын эвлэлийн байранд "Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо" хэлэлцүүлэг болно.

15:00 цагт УУХҮЯ, БОАЖЯ-ны гадна малчид, байгаль хамгаалагчид хамтран Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" ХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top