ӨНӨӨДӨР: Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.17)


9:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болно.

9:00 цагт “Туушин” зочид буудалд “Цахим хөгжлийн хурдасгуур” форум болно.

9:30 цагт “Blue Sky” зочид буудалд  "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг болно.

10:00 цагт СТӨ-нд ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777

11:00 цагт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-дэд дарга Д.Энхтуяа нар Ардчиллын өргөөнд “4/11” хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт Сүхбаатарын талбайд Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсаал зохион байгуулна. Утас: 99027019

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top