ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч цэргийн цол, одон, медаль гардуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.18)


10:00 цагт Төв шууданд олон нийтэд "e-Mongolia" системийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 94999598

11:00 цагт ТЦА-наас өөрийн байрандаа “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Сүхбаатарын талбайд Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд “Open Mic” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 91916020

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлэх ил захидлаа танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top