ӨНӨӨДӨР: “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2022.03.21)


09:00 цагт УБЦТС компанийн байранд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болно. Утас: 99127866

09:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” зөвлөгөөн болно. Утас: 99820808

10:00 цагт Монголын Театрын музейд Хүүхэлдэйн театрын найруулагч, хүүхэлдэйн урлагийн магистр Б.Алтан-Очир Олон улсын хүүхэлдэйн театрын өдөрт зориулан хувийн цуглуулгаа танилцуулна.

10:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын боксын холбооноос Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар болон шинээр урьж буй зөвлөх дасгалжуулагчаа танилцуулна.

11:00 цагт Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Зариг.мн" сайтаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Тавхан хором хүлээе" төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

11:30 цагт “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр ​​​​​​​“Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

13:00 цагт Үндэсний номын санд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан УГЗ, доктор, профессор Л.Эрдэнэчимэг Зохиолч-Уншигчийн уулзалт зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top