Жонни Депп, Амбер Херд | Харилцаа эхлэхээс төгсөх хүртэл БҮГД

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна. 

Тэдний харилцаа эхэлсэн өдрөөс эхлэн сайн болон саар зүйлс ээлжилсээр өнөөг хүрсэн бөгөөд тэдний харилцаа хэрхэн эхэлсэн болон төгсгөл болж буйг эргэн саная. 

Киноны ид шид

Хосууд 2009 онд Брюс Робинсоны найруулсан "The Rum Diary" киноны зураг авалтын үеэр танилцжээ.

Дурлалт хосуудын дүрд тоглосон тэд шүүх хурлын үеэр хэн хэн нь тухайн үед нэг нэгэндээ татагдснаа хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч тухайн үед өөр хүмүүстэй болздог байсан тэд мэдрэх ёсгүй зүйлээ мэдэрсэн хэмээн харууссан байна. 

 


Төгс цаг хугацаа 

Тэд 2012 онд тухайн үед болздог байсан хүмүүсээсээ салжээ. Энэ үеэс Жонни Депп, Амбер Херд нарын харилцаа эхэлсэн бөгөөд өмнө нь ассан байсан бяцхан очыг асаасан байна. Энэ үеийн тухай Жонни Депп "үнэн гэхэд итгэмээргүй дэндүү сайхан үе гэж итгэж байсан. Тэр халамжтай, хайраар дүүрэн, ухаалаг, эелдэг, хөгжилтэй, намайг сайн ойлгодог нэгэн байсан... Бидэнд нийтлэг чанар олон байсан. Хөгжим, уран зохиол гээд л. Жил хагасын хугацаанд бид үнэхээр сайхан байсан" хэмээн шүүх танхимд дурсан ярьсан бөгөөд өөрт нь тохирсон "төгс хамтрагч" шиг санагдаж байсан гэжээ. 
 


Аз жаргалтай хурим?! 

Хоёр жил болзсны эцэст хосууд 2014 онд сүй тавьж, 2015 онд Жонни Деппийн хувийн арал дээр хуримаа хийсэн. Гэсэн ч хуримын өдөр Жонни Депп сайн найздаа хандан "Би түүнийг цохиж чадахаар боллоо" хэмээн хошигносон нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд харилцаа нь тогтворгүй болж эхэлсэн байна.

2016 онд Жонни Депп Амбер Хердийг орон дээр нь баасаа тавьсанд уурсан цохиураар цохьсон, эхнэртээ бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн хэрэгт буруутгагдсан бөгөөд тэдний гэрлэлт төгсгөл болсон юм. 

 


Гэрлэлт төгсгөл болов 

Гэрлээд ердөө 15 сар болсны дараа Амбер Херд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн бөгөөд Жонни Депп эхнэртээ 8 сая ам.доллар төлөхөөр болсон байна. 

Тухайн үед гаргаж байсан хамтарсан мэдэгдэлдээ "Бидний харилцаа маш их хүсэл тэмүүлэлтэй, тогтворгүй байсан хэдий ч үргэлж хайраар холбогдож байсан. Ямар нэгэн худал гүтгэлэг хийх хэрэггүй, ямар нэгэн хүчирхийлэл байгаагүй" хэмээн ярьсан байдаг. 
 


Тэмцэл эхлэв

2018 онд "Aquaman" киноны од Амбер Херд "The Washington Рost" сонинд өгсөн ярилцлагадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хэмээн ярьсан аж.

Хэдийгээр Жонни Деппийн нэрийг хэлээгүй ч олон нийт шууд л түүнийг хэмээн бодож эхэлжээ. 
 


Зарга үргэлжилсээр 

2019 онд Жонни Депп өөрийг нь гүтгэсэн хэрэгт Амбер Хердийг буруутган 50 сая ам.доллар нэхэмжилжээ. Түүний хэлсэн үгс карьерт нь нөлөөлөн 40 гаруй сая ам.долларын хохирол учруулсан хэмээн мэдүүлсэн байна. 

Уг нэхэмжлэлийг Амбер Херд хэрэгсэхгүй болгох оролдлого хийсэн ч амжилтгүй болсон бөгөөд 2020 онд 100 сая ам.долларын нөхөн төлбөр авах нэхэмжлэлийг Жонни Деппийн эсрэг гаргажээ. 
 


Амбер Херд ээж болов 

2021 оны долдугаар сард Амбер Херд тээгч эхийн тусламжтайгаар бяцхан охинтой болсон тухайгаа олон нийтэд зарласан.

Өөрийгөө охины аав, ээж хэмээн зарласан Амбер Херд "хүүхэдтэй болохын тулд заавал гэрлэх хэрэггүй" хэмээн ярьжээ. 
 


Шүүх хурал эхэллээ 

Жонни Депп Амбер Хердийн эсрэг 50 сая ам.долларын нэхэмжлэлийг өнгөрсөн сард шүүхэд өгсөн.

Шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хосуудын тухай бүгдийг сайтар судалсны үндсэн дээр шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top