"Эрдмийг сураад буцлаа гэхээр аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэндээ сувдан нулимстай" гээд л ахлах сургуулиасаа "холдож" буй сурагчдын үдэлтийн дуу сонстоно.
Хичээлийн жил дуусах дөхөж, хүүхэд бүр өөр өөр мэдрэмж авч байна. Зуны амралтаа хүлээж буй гэнэн цагаахан бага ангийн сурагчид, ирэх жил "том" ангид орно гэж сэтгэл догдлох дунд ангийнхан, анги дэвших тусам илүү их хариуцлага ирж байгааг мэдрэх ахлах ангийн сурагчид гээд л.
Ахлах сургуульд суралцах он жилүүд цагаахан бас жаргалтай. Харин 12 жилийн турш сурсан мэдлэгээ шалгуулж, ирээдүйд хэн болохоо шийдэх шалгалтаа өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад догдлол, сандрал давхцаж байх шиг.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37,375 хүүхэд өгөхөөр бүртгүүлжээ. Мэдээж тэд бүгд шалгалтаа сайн өгч, өндөр оноо авахаар дор бүрнээ хичээж байна. Тиймээс бид Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаар 2021 онд 800 оноо авсан сурагчдын зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Энэ удаад Монгол хэлний хичээлдээ 800 оноо авсан Ховд аймгийн "Хантайшир Эрдэм" цогцолбор сургуулийн төгсөгч Х.Айдосын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.
Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд зөвхөн ТӨЛӨВЛӨГӨӨ хамгийн чухал гэдгийг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
lag bailey.amjilt