"Эрдмийг сураад буцлаа гэхээр аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэндээ сувдан нулимстай" гээд л ахлах сургуулиасаа "холдож" буй сурагчдын үдэлтийн дуу сонстоно.
Хичээлийн жил дуусах дөхөж, хүүхэд бүр өөр өөр мэдрэмж авч байна. Зуны амралтаа хүлээж буй гэнэн цагаахан бага ангийн сурагчид, ирэх жил "том" ангид орно гэж сэтгэл догдлох дунд ангийнхан, анги дэвших тусам илүү их хариуцлага ирж байгааг мэдрэх ахлах ангийн сурагчид гээд л.
Ахлах сургуульд суралцах он жилүүд цагаахан бас жаргалтай. Харин 12 жилийн турш сурсан мэдлэгээ шалгуулж, ирээдүйд хэн болохоо шийдэх шалгалтаа өгөх гэж буй төгсөх ангийн сурагчдад догдлол, сандрал давхцаж байх шиг.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37,375 хүүхэд өгөхөөр бүртгүүлжээ. Мэдээж тэд бүгд шалгалтаа сайн өгч, өндөр оноо авахаар дор бүрнээ хичээж байна. Тиймээс бид Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаар 2021 онд 800 оноо авсан сурагчдын зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа.
Энэ удаад Математикийн хичээлдээ 800 оноо авсан Х.Анхбаярын зөвлөгөөг онцлон хүргэж байна.
Түүний хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд 10 минут ч байсан хамаагүй, өдөр бүр хичээлээ давтах нь хамгийн чухал болохыг санууллаа.
ВИДЕО ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )