Амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдох тохиолдол нэмэгдэж байна
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн 07 дугаар сарын 10-17-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр мэдээллээ.
Сүүлийн 5 жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. Иймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байлын ерөнхий газрыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Тухайлбал, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран:
Мэргэжлийн хяналтын газартай хамтран:
Стандарт, хэмжилзүйн газартай хамтран:
Гамшиг судлалын хүрээлэн, Бүх шатны боловсролын байгууллагатай хамтран:
Сэтгэгдэл ( 0 )