Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт гарсан зарим шийдвэрийн талаар салбарын сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ АИ- 92 шатахууны гаалийн албан татварыг тэглэсэн хугацааг он дуустал сунгасан талаар дуулгасан юм. УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын "Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн.
Үүний үргэлжлэл болгож энэ долдугаар сард сард ОХУ-ын "Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байсан билээ. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болжээ.
Сэтгэгдэл ( 0 )