Коронавируст халдварын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор цар тахлын эсрэг дархлаажуулалтын аяныг идэвхжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд "Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд вакциныг зөвшөөрөлгүйгээр хийж байна. Хэрэв вакцинд хамрагдаагүй тохиолдолд сургууль, цэцэрлэгт оруулахгүй" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2022.07.27/ хийсэн Засгийн газрын мэдээллийн үеэр энэ талаар тайлбар хийсэн юм.
Тодруулбал, 5-11 насны хүүхдүүдэд зөвхөн сайн дурын үндсэн дээр, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу вакцин хийнэ. Вакцин хийлгээгүй бол сургууль цэцэрлэгт хамруулахгүй гэдэг бол ташаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Уг зөв л болзол тулгалт байна ш дээ...