Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр зохион байгуулагддаг өглөөний уулзалтад оролцлоо.
Энэ удаагийн уулзалтыг дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвөөс Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн захирал Я.Баттулга байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулан, цаашид байгууллагын нөөц бололцоогоор архины хамааралтай тус иргэдийг оёдол, гар урлал, эсгий урлал, модон эдлэл, арьсан урлалын сургалтад хамруулах болон ажлын байраар хангах зэрэг нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар танилцууллаа.
Мөн гар урлалын бүтээгдэхүүн урлах технологийн талаар анхан шатны мэдлэг олгосон юм. Мөн мэргэжлийн сэтгэлзүйч өглөөний уулзалтад оролцогчдод архины хамаарлаа даван туулах, сөрөг дадал зуршил, хандлагыг анагаах, хувь хүний хөгжлийг хангах, сэтгэл зүйн аргуудын талаар мэдлэг олголоо.
Сэтгэгдэл ( 0 )