СХД: Үерийн хамгаалалтын далан, сувгийн II ээлжийн ажил дууслаа 

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Иргэд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах сувгийн ажлуудыг гүйцэтгэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын II ээлжийн далангийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж дууслаа.

Тус төсөл арга хэмжээ нь 2011 оноос хойш үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт дөрвөн ээлжийн гүйцэтгэлээр 11.8 км-ын урттай үерийн далан, ус зайлуулах суваг тавигдахаас өнөөдрийн байдлаар 7км орчим далан, сувгийг бар.

Сонгинохайрхан болон Баянгол дүүргүүдийг хамрах ус зайлуулах сувгийн энэхүү ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top