Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долоодугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчлэн баталсан байдаг.
Энэ дагуу хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн 590 төрлийн эмийг 30-70 хувиар хөнгөлөх ба “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагаас 15 ерөнхий нэршлийн эмийг нэмлээ.
Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасны дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгохоор болсон байна.
Эдгээр эм нь Европын холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг.
Даатгуулагч-иргэдэд 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс олон улсын эмнэлзүйн удирдамж, ABCD ангиллын дагуу эм бичих ажлыг эхлүүлэх юм байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол, хөнгөлөлттэй олгох Эмийн жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу.
ЖАГСААЛТЫН ХОЛБООС https://emd.gov.mn/legals/303
Сэтгэгдэл ( 1 )
Ерөөсөө уншиж болохгүй байна ш дээ!!!