Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлыг хийж байна. Энэхүү ажлын эхлэл болгож, Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим гоёлын бут суулгажээ.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй" гэсэн юм.
Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж буй ажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Түүхийн ховор дурсгалт байгууламжийг хамгаалж хаших нь зөв шүү. Харин түймэр гарлаа гэхэд машин орох зайгүй хэрсэн зуслангийн хашаануудыг цэгцлээч
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
Газрыг нь дээрэмдэж авах шилдэг арга.
Ус зайлуулах суваггүй бас нэг борооны усан бассейн л байна.