Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.22/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудыг эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах, Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.
1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,
2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,
3. Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах.
4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хороололын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх.
5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах
Сэтгэгдэл ( 0 )