СХД: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн хороодод зам талбайн эвдрэлийг засварлан шинэчлэх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тохижилтын ажлууд өрнөж байна.

Тухайлбал, 27 дугаар хорооны 3 байршилд зам талбайн эвдрэлийг засаж, зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан гарааш, чингэлэг чөлөөлсөн талбайд авто зогсоол байгууллаа.

 

 

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 27-р хорооны 3а байрны хажуу тал, 36-р байрны чанх ард тал болон 50-р байр руу орох авто зам болон авто зогсоолын асуудлыг шийдсэн юм.

 

 

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гарааш, чингэлэг буулгах ажил үргэлжисээр байгаа бөгөөд чөлөөлөгдсөн талбайд тохижилт хийгдэж байгаагийн нэг жишээ нь 36-р байрны чанх ард талын байрнуудын дундах эдгээр авто зогсоол юм.

Энэхүү талбайд байсан 6 ширхэг хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гарааш байсныг чөлөөлөн иргэдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх тохижилтыг гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top