"Ханан шишгэд" ХХК Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 200 сая ам.долларын хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай "Ханан шишгэд" ХХК Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. 

Энэ ажлыг эхлүүлэхээр өнөөдөр (2022.09.02) "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч, "Ханан шишгэд" ХХК-ийн ерөнхий захирал С.Мөнхбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

"Ханан шишгэд" ХХК нь одоогийн байдлаар 130 мянган тонн нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортлоод байгаа юм. Энэхүү гэрээг байгуулснаар "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 416,1 км төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцож, бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх аж.

Мөн энэхүү гэрээг байгуулснаар 2019 онд эхлүүлсэн "Түмний байр" төслөө үргэлжлүүлэхээр болсон талаар дурьдсан юм. 

Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцөлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой ТҮМНИЙ БАЙР төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ВИДЕО ҮЗЭХ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(192.82.81.115) 2022 оны 09 сарын 04

Хурдан эхлүүлээчээ

2  |  0
Top