Ипотекийн зээлд орох боломжгүй өрхийг орон сууцжуулах “Түмний байр” төсөл эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцөлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг эхлүүлж байгаа талаар төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат, Төслийн удирдагч Ж.Бүрэнбаяр, Хүний нөөцийн менежер Б.Бямбазаяа нар мэдээлэл хийлээ.  “Түмний байр” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол хамгийн ихтэй бүсийн гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцтай болгоход бодит дэмжлэг үзүүлж, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах боломжийг дээшлүүлэх, ажлын байраар хангах гэх мэт олон үр дүн хүлээж буй юм.


Төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн захирал С.Мөнхбат “Түмний байр” төслийг анх 2015 онд санаачлан, тодорхой үе шаттай судалгааг явуулж, өнөөдөр ийн хэрэгжиж эхлэхэд бэлэн болгосон талаар ярьж байв.

Төслийн судалгааны хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй гурван дүүрэгт, нийт 1700 айл өрхийг хамруулан судалгаа явуулсан бөгөөд ингэхдээ иргэдийн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт, боломж нөхцөл болон агаарын бохирдлын хэмжээний талаарх нарийвчилсан судалгаа, улс нийгмийн эдийн засгийн байдлын судалгаа, агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа, ипотекийн зээлийн үзүүлэлтийн талаарх судалгаа зэргийг өргөн цар хүрээнд хийжээ.

Судалгааны явцад гэр хороололд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байдаг ч урьдчилгаа мөнгийг бүрдүүлж чаддаггүй, цаашлаад зээлийн эргэн төлөлтийг шалгуурыг хангаж чаддаггүй нь нийтлэг байжээ. Мөн тухайн бүсэд амьдралын түвшин нэн тааруу, агаарын бохирдол, хорт утаа зэргээс иргэд, хүүхдүүдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байсан нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тиймээс “Түмний байр” төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах нэн хүсэл, тэмүүлэлтэй, ажил хийж, орлогоороо зээлийн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгон урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, банкны шалгуурт баталгаа гаргахаар болжээ. Мөн зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг томоохон компаниудад ажлын байраар хангах боломжийг ч олгох юм байна. Ингэснээр иргэдэд бэлэн байр, эсвэл мөнгө тараах бус ажил хийж, олсон орлогоороо орон сууцтай болох боломжийг бодитоор бүрдүүлж чадна гэж төсөл санаачлагч үзжээ.  

Мөн төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноор баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцнуудыг эргэлтэд оруулах, ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх олон давуу тал бий юм.

“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат “Бөөр таллаад, хагас аяга будаа, чимх давс граммаар аваад найман хүнтэй өрхийг хооллон амьдарч байгаа олон хүмүүс бий. Гэр хорооллын дэлгүүрүүд “Атар” талхыг 6 хуваагаад, нэг нэг хэсгээр нь зарж байгаа. Түүнээс нь мөнгөө тоолон байж хоёрыг худалдан авч байгаа аав, ээж хоёр “Хүүгийнхээ төрсөн өдрөөр масло авч өгч тансаглуулъя даа” гэж ярьж байхыг би чихээрээ сонсож явлаа. Энэ хүмүүс хөдөлмөрлөх, ажиллах, сайхан нөхцөлд амьдрах хүсэлтэй ч ипотекийн зээлийн шалгуурт тэнцэж чаддаггүй. Яагаад гэвэл эргэн төлөлт хийх орлого нь хүрдэггүй, банкны тэр олон шалгуурт тэнцдэггүй. Урьдчилгаандаа өгөх 30 хувийг барахгүй ч бага квадраттай байрны 20 хувийг гаргачихаж чаддаг юм. Тиймээс энэ хүмүүсийг ажилтай, орлоготой байлгаад өгвөл, урьдчилгаанд нь дэмжлэг үзүүлчихвэл нэг ч гэсэн айл утаатай орчноосоо салж, орон сууцанд амьдрах боломжтой болно. Цаашлаад ажиллах, хөдөлмөр чин хүсэл эрмэлзэлтэй болно, утга учиртай, зорилготой болно гэж л төслийнхөө үр дүнг харж байна” хэмээв.

Мөн тэрбээр энэхүү төслийн эхний дэмжлэгийг олгох хүнийг сонгосон бөгөөд багшаар ажилладаг ч амьдралын боломж тун тааруу нэгэн эмэгтэйн гэр бүл тун удахгүй байрандаа орох гэж байгаа талаар ярилаа. Төсөлд хамрагдах хүн нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх, өөрийн нэр дээр орон сууцгүй байх, хамрагдах орон сууцныхаа 20 хувийг бүрдүүлсэн байхад л иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх боломжтой гэв. Хамгийн гол нь тухайн хүний амьдрах орчин, ажил хийж, орлоготой байж, орлогоороо зээлээ төлөөд явах чин эрмэлзэлтэй байх зэрэг тухайлсан судалгааг хийнэ гэдгийг онцолж байсан юм.

Өөрсдийн санаачилсан энэхүү төслөөр “Ханан Шишгэд” ХХК мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодитоор иргэдийн амьдралд дэмжлэг, нөлөө болох ажил өрнүүлэхийг уриалж байгаа юм. Түүнчлэн барилгын компаниудыг хамтарч ажиллан, орон сууцаа эргэлтэд оруулахыг уриаллаа.  

"Түмний байр" төсөлтэй холбоо барихын хүсвэл 77770711 дугаарт хандах боломжтой юм байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(49.0.212.83) 2019 оны 07 сарын 26

Яанаа тэгээд нөгөө хүмүүс нь хашаа гэрээ зараад байранд орчдог байрны мөнгөө төлж дийлэхгүй бол буцаад гудамжинд гарах хэрэг гарахвийдээ сайн л бодохгүй бол хэцүү л байхаа. Уг нь санаа нь сайхан л юм энэ залуу захирлын.

0  |  0
А(66.181.183.125) 2019 оны 08 сарын 16

баяр хүргэе орон сууцны байршил хаана вэ

1  |  0
сараа(66.181.161.51) 2019 оны 07 сарын 29

танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе сайхан төсөл хэрэгжүүлж бгаа юм бна олон гэр бүл хамрагдах болтугай гэж бодож бна 20% бол арай өндөр санагдаж бна 20% ийн оронд хашаа байшин гэх ч юмуу аль болох боломжит төлөлтийг харж үзээсэй гэж хүсэж бна.

1  |  0
Ts.Otgonchimeg(150.129.140.105) 2019 оны 07 сарын 25

Ug ni saihan l sanaa bna .Daan ch nd shig urh tolgoison eejid ahdah yum bnaa 20 huviig burduulj chadahgui shu de .ohintoigoo hoeulaa amidardagyumaa.2009 ond nuhur maani uvchinoor uud bolson .Bi huviaraa hudulmur erheldeg baisan bie maani muudaad odoo gertee bdag .ohin maani 18 arai hureegui tiim bolhoor mani metiin hund bol yamarch bolomjgui l yum bn da.Uul ni uneheer ajil olj uguud tuluulj baigaa bol ushuu iimerhuu irgeddee bas bolomj olgovol bi ajil hiin ohintoigoo hoeulaa zutgeed uzmeer l bn.20 huvi gedeg chin bid nar shig humuust tengeriin too shu de chingeltei duurgiin irgen bnaa.

1  |  0
mungunsuwd(66.181.161.59) 2019 оны 07 сарын 24

bid nar shig yg shine ger bvl bolj baigaa tusdaa garah gj tuluwluj bui zaluu hvmvvst ih saihan medee bn daa....ochood ug ni burtgvvlj boloh ym shg bn .mongold iim sxn zvil hiie bvteey gsn setgeltei chadaltai hvn bgaad bayrlaj bn aa

0  |  0
dalai(122.201.24.184) 2019 оны 07 сарын 24

ter 20huwin bas hetsvvl bn erni uridchilgagvi sar sarda naidwartai tolood ywchih tosol oruulchuulj bolj bnda

0  |  0
гг(66.181.161.52) 2019 оны 07 сарын 27

за энэ бас нэг царцуу юм болно доо.

0  |  1
Цэрмаа(202.126.88.234) 2019 оны 07 сарын 24

сонирхож бна маш боломжийн санагдаж бна та бүхэнл баярлалаа

0  |  0
hulan(202.126.89.196) 2019 оны 07 сарын 24

ug ni estoi sxn medee bn vnen bodit l bgasai zaluu ger bvld bol nemer bolox l bxdaa zondoo xvn l eniig xvleej bga bx xurdan l xeregjesei

0  |  0
Наранчимэг(66.181.187.251) 2019 оны 07 сарын 27

Сонсголонтой сайхан мэдээ байна. Манай залуу үе маш ухаалаг бүтээлч төр түмэн олоныхоо амьдралыг дээшлүүлэх хөгжлийн гараагаа өгөөжтэй эхэлж байна даа сайн санааны үзүүрт тос гэдэг дээ .Сайхан ажил нь сэтгэлчилэн бүтэж улам цааш оргилон ундраг.Гайхалтай баярлалаа. Амжилт

3  |  0
Наранчимэг(66.181.187.251) 2019 оны 07 сарын 27

Сонсголонтой сайхан мэдээ байна. Манай залуу үе маш ухаалаг бүтээлч төр түмэн олоныхоо амьдралыг дээшлүүлэх хөгжлийн гараагаа өгөөжтэй эхэлж байна даа сайн санааны үзүүрт тос гэдэг дээ .Сайхан ажил нь сэтгэлчилэн бүтэж улам цааш оргилон ундраг.Гайхалтай баярлалаа. Амжилт

1  |  1
Top