ШУУД: "Түмний байр" төсөл ХОЁР ДАХЬ айлаа орон сууцанд хамрууллаа

2019 оны 08 сарын 30

“Ханан Шишгэд” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зорилготой "Түмний байр" төсөл амжилттай хэрэгжиж байна. Тэд өнөөдөр хоёр дахь айлаа орон сууцанд хамруулж, шинэ байр гардууллаа. 
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

“ХАНАН ШИШГЭД” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ С.МӨНХБАТ: 

-Бидний эхлүүлсэн "Түмний байр" төсөл нээлтээ хийснээс хойш хоёр дахь байраа олгож байна. Манай компани байрны урьдчилгааны 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа бол байртай болж байгаа иргэд маань 20 хувиа төлж байгаа. Харин ипотекийн зээлийнх нь батлан даалтыг манай “Ханан шишгэд” ХХК гаргах, ийм журамтай. "Түмний байр" төсөл 2024 оныг хүртэл үргэлжилнэ. Төсөл үргэлжлэх хугацаанд барилгын компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн бусад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа уриалж, илүү олон хүнийг байртай болгохын төлөө ажиллах болно. Манай компани гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж, баялгийг олборлож ашиг олж байгаагийн хувьд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж, “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Монголын баялагийн үр шим нь  иргэдэд ч гэсэн бодитойгоор хүрэх ёстой гэж боддог.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top