“Түмний байр” төслийг санаачлагч, “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбаттай ярилцлаа.
-Нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байхад яагаад заавал “Түмний байр” төслийг сонгон хэрэгжүүлэх болсон юм бэ. Гэхдээ ипотекийн зээлд хамрагдах боломжгүй тэр олон хүнд чин сэтгэлийн халуун гараа сунгаж байна гэхээр талархахаас өөр арга алга...
-Монгол Улсад тэр дундаа нийслэл хотод өөрийн гэсэн орон сууцтай болох чин хүсэлтэй хүмүүс олон байдаг. Зарим нь банкны шалгуураа хангаад орон сууцанд орж байхад ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй хүмүүс тэднээс хавь илүү бий. Тэр утгаараа ипотекийн зээлийн хамрагдах хүрээг 2015 оноос судалж эхэлсэн. Бид нийгэмд болж бүтэхгүй зүйл их байна гэж шүүмжлэх дуртай.
Үнэхээр болж бүтэхгүй зүйлс байлгүй л яахав. Тэглээ гээд шантарч туйлдалгүй иргэддээ туслах чин хүсэл хүнд байх ёстой юм. Миний өөрийн бодол энэ л дээ. Тиймээс залуу хүн, өөрийн бизнесийн байгууллагаа хөл дээр нь зогсоож чадсан хүний хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүмүүст итгэл, дэм болохоор тийм ажил хийх цаг нь болсныг мэдэрсэн. Бид дөрвөн жилийн хугацаанд үе шаттай судалгаануудыг хийсний дүнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Түмний байр” төслийнхөө нээлтийг хийсэн.
Манай төслийн зорилго иргэддээ ипотекийн дэмжлэг үзүүлснээр олон өрх орон сууцанд ая тухтай амьдрахад нь тусалж, Улаанбаатарын гамшиг болсон утааны эсрэг бодит хөрөнгө оруулъя гэж байгаа юм. Манай төслийн багийнхан дөрвөн жилийн хугацаанд 1740 гаруй өрхөд судалгаа хийсэн. Тэдний 80 хувь нь ипотекийн зээлийн дэмжлэг авч чадвал цаашид зээлээ төлөөд явах бүрэн боломжтой гэсэн. Тиймээс гэр хорооллын иргэдэд ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлэх нь зөв юм байна гэдэг шийдэлд ямар ч эргэлзээгүй хүрсэн. Иргэд айлын хашаа түрээслэн, давхар тэндээ гэр түрээслэн амьдарч байсан маш олон жишээ таарсан. Тэдэнтэй уулзаж байхад тохиолдсон нэг залуугийн жишээг ярьж өгье. Тэрбээр “Би хоёр өрөө хуучны байртай байснаа зараад илүү мөнгө олохын тулд Солонгос явсан. Хүний нутаг гэдэг хүний л нутаг байдаг юм билээ. Хэдэн жил тэнд ажиллаад ирэхэд байрны үнэ тэнгэрт хадчихсан миний алдсан цаг хугацаа надад дэндүү хайран байсан. Тиймээс байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд Солонгост ажиллаж олсон мөнгөө хэмнээд айлын хашаанд гэр түрээслээд амьдарч байна” гэж байсан. Тэр залуу ипотекийн зээлийн 30 хувиа бүрдүүлээд нэг жил явсан байгаа юм. Гэтэл орлогоо нотлох, нийгмийн даатгалаас эхлээд олон бэрхшээлтэй тулгарсан гэдгээ хэлж байлаа. Өөрийн гэсэн нэг өрөө ч хамаагүй орон сууцтай болох юмсан гэж байсан л даа.
Ипотекийн зээлийн шалгуурын тэр өндөр босгыг давж чадалгүй сөхөрдөг хүмүүс олон бий. Зарим нь бүр банкны шалгуураа ч бүрэн ойлголгүй 30 хувиа бүрдүүлж байгаа нь энэ гээд хашаа, байшингаа зарчихдаг. Банкны шалгуур дээрээ гацаад зээл нь бүтэхээ больж, хашаа байшин ч үгүй, байр ч үгүй болж хохирдог. Үүндээ зарим нь гутардаг. Үүнээс болж эндүү хазгай гишгэсэн хүмүүс ч байдаг юм билээ.
Банкны босго шалгуурыг багасгаж, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг таван хувь болгочихвол гэр хорооллын иргэд орон сууцанд хамрагдах боломж нэмэгдэнэ. Ипотекийн 20 хувийн урьдчилгаа төлөөд байрандаа орлоо гэхэд банк байрыг тухайн иргэний нэр дээр шилжүүлдэггүй шүү дээ. Ипотекийн өндөр шалгуурыг давж чадахгүй байгаа иргэдэд 20 хувийн урьдчилгаа гэдэг асар их мөнгө. Тэдний хувьд маш том дэнчин. Тиймээс банк санхүүгийн салбарынхан, төр засгийн зүгээс ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг буулгачихад буруутах юм байхгүй. Ямар шалтгаанаар үүнийг буулгалгүй энэ чигээр байлгаад байдгийн эдийн засгийн нарийн углуургыг нь мэдэхгүй юм. Гэхдээ миний судалгаа, тооцооллоор болмоор л байна.
Манай залуус хийе бүтээе гэхээсээ илүү хов живэнд илүү дурлах болж. УИХ-ын 76 гишүүнээ муулаад л. Өөрсдөөс нь илүү болоод л тэнд сууж байгаа шүү дээ. Төр засгаа зүхэж суухаар юм хийчихээд эргээд дэмжлэг хүсэх хэрэгтэй. Төр төмөр нүүртэй ч эргэж харах байлгүй дээ. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдэн “Түмний байр” төслөө хэрэгжүүлэхээр болсон юм аа.
-Манайхан янз бүрийн сүлжээнд элсэж муухайгаар хэлэхэд хулхидуулсаар байгаад хаширчихсан улс. Таныг байрны 20 хувийн урьдчилгаа аваад сураггүй болчих вий гэж болгоомжилж магадгүй?
-Яг үнэн. Эхэндээ гоё сайхан зүйлс ярьж байгаад урьдчилгаа мөнгө аваад явчих вий гэх болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Би нэг л зүйлийг баттай хэлье. Над дээр нэг ч төгрөг ирэхгүй. Манай төслийн багийнхнаар нэг ч төгрөг дамжихгүй. Би төслийн хэмжээндээ сонгосон хүнээ батлан даана. Орон сууцанд хамрагдах чин хүсэлтэй, орон байраа цаашид аваад явчих боломжтой, ажил хийж орлогоороо зээлээ төлөөд явчих боломжтой хүмүүсийг шалгаруулна. Нэг үгээр хэлбэл халуун итгэлцэл дээр явна гэсэн үг. Манайхан нэг сэдэв барихаараа хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэдэг. Өрх толгойлсон эмэгтэй, өрх толгойлсон эрэгтэй, өнчин хүүхэд, тэтгэврийн хөгшин гээд аль нэгийг нь дэмжээд явдаг. Харин “Түмний байр” төсөл энэ бүх хүмүүсийг хамруулна гэдгээрээ онцлог байх юм. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүст боломж олгох ёстой гэж үзсэн. Төслөө 2024 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
-2024 он хүртэл хэчнээн хүнийг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид 1740 өрхийн бодит судалгаа бидэнд бий. Төсөл эхэлснээс хойш маш олон хүн хүсэлтээ өгсөн. 2024 он хүртэл зөвхөн би гэлтгүй ХХК, иргэдийн зүгээс төслийг дэмжээд оролцох бүрэн боломж нээлттэй. Тэгвэл бүр л олон хүн орон сууцанд орно. “Түмний байр” төсөлтэй хамтрах хүсэлтэй хүмүүс байгаа бол заавал надаар дамжина гэлгүйгээр өөрсдийн гараар дэмжлэгээ өг л дөө. Харин хэнд өгөх вэ гэдэг дээр нь бид судалгаанд хамрагдсан хүмүүсээ санал болгож болно. Өгөх гээд байгаа дэмжлэгээ тэр эзэнд нь өөрсдөө гардуулах хэрэгтэй. Түүнээс биш хамтарна гэхээр холион бантан болж, хөл толгой нь мэдэгдэхгүй явна гэсэн үг биш. Үнэхээр дэмжье гэж байгаа бол тэднээс би аваад иргэдэд дахин дамжуулалт хийх шаардлагагүй. Өөрсдөө гараас гарт дэмжлэгээ үзүүлчихэж болно. Энэ бизнес биш гэдгийг л хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Данс тооцоо бүх зүйл нь тусдаа явна. Надаар ямар ч мөнгө төгрөг дамжихгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн нийлээд хийх бүрэн боломж бий. Заавал УИХ-ын гишүүн, дарга болсны дараа хийдэг юм биш. Энэ цаг үед мөр зэрэгцэн ажиллаж яваа ард түмэндээ “Бид чадна” гэдэг итгэл урам хайрлаж, үлгэр жишээ болох хэрэгтэй. Надаас илүүг сэтгээд, хийгээд явах залуус олон бий. Тиймээс 2024 он гэхэд төсөл маань аль болох өргөн цар хүрээг хамарсан олон өрхөд баяр баясгалан бэлэглэсэн байх болно.
-Хамтран ажиллах хүсэлтээ тавьж байгаа байгууллагууд байна уу. Иргэдийн өргөдөл хүсэлт тоогоо алдсан гэсэн. Гэхдээ тэр олон өрхүүдийг ямар шалгуураар та сонгох юм бэ?
-Иргэдийн хүсэлт маш их ирж байна. Төсөл хэрэгжсэнээр хэн нэгнийг өрөвдөж байр сууцтай болгох гээд байгаа юм биш. Амьдралд тэмүүлэлтэй ч байрны урьдчилгаа мөнгө нь хүрэхгүй зүтгэж яваа хүмүүс олон. Тэдэндээ дэм болох юм. Нийгэмд өөрийн байр сууриа олох, өөдлөн дэвжих эрмэлзэлтэй, чин хүсэлтэй хүмүүсийг дэмжинэ.
Шалгуурын тухайд эхний ээлжинд байрны дэмжлэг хүссэн албан өргөдөл байх юм. Өргөдөл нь заавал тийм байх ёстой гэсэн шалгуур тавихгүй. Зүгээр л өөрийнхөө амьдралыг бичээд ирэхэд болно. Нүдээ олж, эзнээ танихын тулд би өргөдлийг өөрөө уншиж, танилцана. Хоёрдугаарт, иргэний үнэмлэхийн хуулбар байна. Энэ тийм ч хэцүү биш. Гуравдугаарт, оршин суугаа газрын тодорхойлолт, дөрөвдүгээрт, өмнө нь байр авч байгаагүй гэсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа аваад ирэхэд болох юм. “Түмний байр” гэж төслөө нэрлэсэн тул аль болох өргөн цар хүрээнд иргэдээ хамруулах ажлыг хийнэ. Аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс манай компанитай хамтарч ажиллая гээд холбогдож байна. Нуугаад яахав, зарим нь “Манай компанийн зүгээс нэг өрөө байр хоёрыг өгчихье. Төслөө манайх руу шахчих” гэж байсан. Тийм зүйл байж болохгүй гэдгийг нь хэлсэн. Зарим нь өөрийн бизнесээ дэмжүүлэх сонирхолтой байна лээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүст тусалж байгаа гэдэг миний санааг ойлгоогүй юм шиг байсан.
-Та өөрөө барилгын компанитай байгаад өөрийн орон сууцаа борлуулах маркетинг хийгээгүй гэдгийг яаж нотлох юм. Нэг өрөө байр бэлэглээд нийт байраа зарчих боломж юм биш үү?
-Хүн нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Илүү харж билүү долоох шаардлага байхгүй. Энэ монголоо онож төрөөд, энэ улсдаа бизнес хийж яваа хүний хувьд иргэддээ тус дэмтэй сайхан зүйл хийх хүсэлтэй байгаа юм. Надад барилгын компани бүү хэл барьчихсан нэг ширхэг амбаар ч байхгүй. Тиймээс ямар нэгэн шахаа байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн эсвэл танил талынхаа байр орон сууцыг зарах гээд байгаа юм биш гэдгийг маш хариуцлагатайгаар хэлье. Биднийг судалгаа хийгээд явж байхад 50 метр квадратаас дээш орон сууцууд ихэвчлэн ипотекийн зээлд хамрагдчихсан байдаг юм билээ. Үлдсэн 30-50 метр квадрат байрны цөөн хэдийг нь иргэд өөрсдийн бэлэн мөнгөөр авч дийлэнх нь борлогдолгүй үлдсэн байдаг юм байна. Аль ч дүүрэгт ийм бага метр квадраттай байрууд хангалттай байгаа нь судалгаагаар гарч ирсэн. Бага хэмжээтэй байруудыг амьдралын түвшин жаахан тааруу иргэд сонирхоод очдог ч банкны өндөр босгыг давалгүй бүдэрчихдэг юм. Хэний компанийн байр байх нь хамаагүй 30-50 метр квадрат зарагдаагүй тэр байруудад иргэдийн боломжид тааруулаад оруулчихъя л даа. Зарим таньдаг хүмүүс маань “Чи ингэж байхаар өөрөө байр бариад зарчихвал амар юм биш үү” гэж байсан. Надтай надгүй өдөр бүр шахам шинэ байр ашиглалтад орж том метр квадратуудыг нь ипотекийн шаардлага хангасан хүмүүс нь авч байна шүү дээ. Бага метр квадратууд нь харин үлдэж байна. Тиймээс иргэд өөрсдийнх нь сонгосон байран дээр нь оруулж өгөхөд тусална.
-Уг нь таны яриад байгааг төр хийчихэж болмоор байх юм. Орон сууцанд орох гэхээр урьдчилгаа мөнгө нь хүрэхгүй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлээд оруулчих цонх харагдах юм. Гэтэл тэдэнд туслах хүсэл байдаггүй юм уу, эсвэл бүр мэддэггүй юм уу ингээд байлгаад байна л даа. Төрийн хийхгүй байгаа энэ орон зайд орж ирж иргэдэд тусалъя гэж байгаа бол төрийн зүгээс танд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Төр засгийн дэмжлэг ороод ирвэл бүр сайн. Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь, хүүг нь таван хувь болгочих. Дээр нь банкны өндөр босгыг намсгаад өгчих л дөө. Тэгвэл тухайн иргэн 10 хувиа гаргаад “Түмний байр” төслийн зүгээс 10 хувийг нь буцалтгүй хэлбэрээр тусламж болгон олгоно. Цэвэр итгэлцлийн үүднээс манай компани батлан даачихъя. Төр засгийн зүгээс хүсэх зүйл энэ л байна. Иргэдийн орон сууцны урьдчилгааны 20 хувь нь ямар үнэ цэнтэй мөнгө болохыг төр засгийнхан хийгээд банкныхан маань ойлгох хэрэгтэй. Тэдэнд бага мөнгө байж болох ч иргэдийн хувьд идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд өөрсдөөсөө нуух нь холгүй хураасан хамгийн үнэ цэнтэй мөнгө нь юм шүү дээ. Энэ их үнэ цэнтэй мөнгөөрөө дэнчин тавиад ирж байгаа хүмүүстээ боломж олгоосой. Банкнаас зээл авахад хамтран зээлдэгч шаарддаг даа. Энэ шугамыг л жаахан өргөжүүлээд өгчихөд болчихно. Зээлд хамрагдах хүмүүсийн тоо олон болоод ирэхээр банк чинь “Чи ийм их хэмжээний хүмүүсийн зээлийг дааж чадах уу” гээд шаардлагаа өндөрсгөнө. Танд ингээд ярилцлага өгч байгаагийн утга нь банк, Санхүүгийн зохицуулах хороо холбогдон хүмүүс төсөл үргэлжлэх хэмжээний дэмжлэг үзүүлж өгөөч гэж байгаа юм. Олон улсын жишигт нийцүүлж ипотекийн зээлийн хүүг 1.6 хувь болгож чаддаггүй юмаа гэхэд таван хувь болгочиход маш том дэмжлэг шүү дээ. “Түмний байр” төслийг минь төр засаг ч юм уу дэмжихгүй байвал санхүүгээ гаргаж байгаа би аль нэг цэгт хүрээд сөхөрч л таарна. Гэхдээ сөхрөхгүйн төлөө явна. Ингэхийн тулд олон хариуцлагатай компаниудад уриалж, энэ ачааг хамт үүрэлцэхийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уриалж байгаа юм. Ингээд давалгаалаад явчихсан байхад төр засаг ичих байлгүй дээ. Арга хэмжээ авах байлгүй дээ. Иргэдийнхээ хүсэл дээр бодит хөрөнгө оруулалт хийцгээе. Үүнийг л дэмжээд өгчихөөсэй билээ гэж бодох юм.
-Ачаагаа хамтдаа үүрье, гавьяагаа хамтдаа хүртье л гээд байгаа юм аа даа...
-Тэгэлгүй яахав. Хүн ямар мөнх амьдрах биш. Нэг амьдрах орчлонд нийтээрээ нэг сайхан амьдарчихмаар байна. Гэдэс цатгалан, мөр бүтэн байхад хэн хэндээ бид баярхаад яах вэ дээ. Хэн нэгэн нь түрүүлж амжилтад хүрсэн бол дараагийн хүнээ гаргаж ирэхийн тулд гараа доош нь сунгадаг байя. Хүн байранд орсноороо нийгэмд чармайлттай болдог. Байрны зээлтэй хүн угаасаа унтаж чаддаггүй. Цаг ямагт хөдөлмөрлөдөг. Гэхдээ зүгээр өрөнд орох зорилготой өрөнд орох хоёр өөр шүү. Хүн хаана унтаж босож ирэхээс шалтгаалаад тухайн өдрийн бүтээмж, сэтгэл ханамж өөр байдаг. Нэгэнт байранд орчихсон хүмүүс дор бүрнээ хөдөлмөрлөж, ухамсарлаж, дор бүрнээ хариуцлагатай болно.
-Та залуу хүн гэхэд том ажлыг зориглон барьж. Ихэвчлэн ийм ажлын ард улс төр, улстөрч нуугдаж байдаг. Та хэн нэгний улс төрийн шоуны бамбай юм биш биз. Манайхан хэр баргийн зүйлд итгэхээ больчихсон учраас асуугаад байгаа юм шүү?
-Маш олон хүн надаас яг ингэж асууж байгаа. Ардаа хэн нэгнийг нуучихаад аль нэг нам, эвслийн өмнөөс гүйгээд байгаа юм биш. Улс төрд орохгүй, сонгуульд нэр дэвшихгүй. Улс төрөөр явахгүй. Аль нь ч надад огт хамааралгүй. Би өөрөө нам бус. Мөнхбат гэж хүн өнөөдрийг хүртэл ямар ч намын батлах өвөртөлж үзсэнгүй. Миний ард хэн нэгэн улстөрч, нам байхгүй, миний толгойны ард дагз л бий. Улс төрөөр явахгүй гээд сууж байгаа хүнийг аль нам нь дэмжиж, хэн санхүүжүүлэх юм бэ. Явцын дунд илүү тодорхой болох байх. Бизнесийн хувьд энэ төслөөс надад нэг төгрөг ч дамжихгүй, миний данс руу орохгүй. Гадаад худалдаагаараа би өөрийн бизнесээ болгоод эндээсээ хүмүүст тусалъя гэдэг бодолтой л яваа хүн. Болохоосоо болохгүй хүртэл нь явах бодсон төлөвлөгөө би. 2024 он хүртэл би төслөө хэрэгжүүлж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй аваад явчих санхүүгийн боломжийг өөртөө бүрдүүлсэн. Би өөрийнхөө савны багтаамжаар төслөө явуулж болно. Гэхдээ хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс байвал хамтаръя гээд байгаа нь төсөлд хамрагдах хүмүүсийн ай савыг улам нэмэгдүүлэх чинхүү ганц хүсэл байгаа юм. 2024 онд төсөл хэрэгжиж дуусахад аз жаргалтай инээмсэглэсэн өрхийн тоо олон байх нь чухал. Энэ л миний кайф. Төр засаг дэмжихгүй байлаа гээд гутарч гунихгүй.
-Та хүмүүсийг уриад байдаг. Тантай хамтарч ажиллах хүмүүс дотор бизнесийнхэн олон байх биз. Тэд ашиг харна гэж үзнэ. Энэ тохиолдолд яах вэ?
-Миний зорилт тун энгийн. Ашгийн бус. Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах юм. Бизнесийн өчүүхэн ашгаас илүү хүмүүст аз жаргал бэлэглэх чинь хамгийн том буян шүү дээ. Уул овоо шиг мөнгө олохоос илүү сэтгэлийн жаргал гэдэг чинь энэ.
Би өөрөө юмыг их чамладаг. Тиймээс өөрийгөө чамлах хэмжээний тоо өмнөө тавиагүй. Төсөл хэрэгжиж дуусаад шугам татаж үзэхэд би хэдэн оронтой тоонд орсон байх бол гэсэн бодол л байна. Таван жилийн хугацаанд өөрөө голохгүй хэмжээний тоотой сууж байх болно.
-Хүсэлт өгсөн иргэд орох байраа өөрсдөө судлах уу, та нар эсвэл санал болгох юм уу?
-Иргэн Дорж манай судалгаанд хамрагдаад, дээр дурдсан шаардлагуудыг хангаад ирэхдээ “Би тэнд 50 метр квадрат байр олчихсон. Үүн дээр дэмжлэг авмаар байна” гэвэл тэр байрыг нь бүтээж өгөхийн төлөө бид явна. Би барилгагүй гээд байсны учир энэ. Тодорхой хэмжээнд барилгын компаниудаа дэмжиж байгаа нэг хэлбэр. Иргэдэд байршлынх нь сонголт бий. “Түмний байр” төслөөс зээлийн урьдчилгаа 10 хувь, банкны баталгаа хоёрыг л гаргана.
Өөрсдөө банкны шалгуур хангаад явчих хэмжээний хүмүүст энэ дэмжлэг очихгүй, орлогын түвшин доогуур хүмүүст чиглэж байгааг дахин сануулъя. Төслийн нээлтийнхээ үеэр бид иргэн Ундармаад байр бэлэглэсэн. Ундармаа гээд тэр эгч багш мэргэжилтэй, зуны амралтаараа БНСУ-д очиж ажил хийдэг юм билээ. Тэр мөнгөө хураасаар байгаад байрны урьдчилгаагаа бүрдүүлсэн байсан. Тиймээс дэмжээд “Түмний байр” төслийнхөө нээлтээр байр бэлэглэсэн юм. Энэ боломжийг бид тэгш хүртээхийг хүсэж байгаа.
-Эхний хэдэн хүнийг бүртгэнэ ч гэдэг юм уу ямар нэгэн зүйл бий юу?
-Төсөл хэдхэн хүнийг хамруулан 2024 онд зогсчихгүй юм аа. Манай компани дээр ирсэн хүмүүс бүртгэл дуусчихсан уу гэж хамгийн түрүүнд асууж байна. Төсөл маань шат шаттай хэрэгжинэ. Би банк биш, хэмжээлшгүй их мөнгөтэй ч хүн биш. Би доллар биш болохоор бүх хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ аль болох нүдээ оносон сонголт хийхийн төлөө манай багийнхан цаг наргүй ажиллаж байна. Шалгаруулалтыг ямар нэгэн байдлаар тал тохой татах, танилын хүрээнд явуулахгүй. Энэ ямар нэгэн шоу биш. Манай нийгмийн өмнө тулгамдаад байгаа нэг том асуудал. Залуу хүний хувьд нийгмийнхээ ачаанаас үүрэлцэж, олон өрх ая тухтай амьдраасай гэж хүссэн юм.
Сэтгэгдэл ( 13 )
Здравейте, аз съм Олек и работя за компания, която предлага надеждни, сигурни и бързи заеми между 2000 и 5 милиона евро за надежден период, а също така купуваме биткойн и други криптовалути на по-изгоден обменен курс,\nсвържете се с нас на\nИмейл> magleauxloanfirm@gmail.com\n\n(Viber, Telegram)> 385992171157\n\n(Whatsapp) 5492984250922\n\nВсичко е повече от 100% безопасно и защитено !!!
\n\n\nТа санхүүгийн бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хооронд зээл хайж байна. Миний нөхцөлийг хангаж чадах бүх хүнд жилийн 2%-3%-ийн хүүтэй 1,000 еврогоос 4,000,000 еврогийн хооронд зээл олгоход бэлэн байна. Имэйл: teodoraandreea4@gmail.com\n
Санхүүгийн зарим асуудлаа шийдэхийн тулд зээл маш их хэрэгтэй байгаа хэн бүхэнд би Бурханы нигүүлслээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тань туслах ноцтой, хууль ёсны гэрчилгээтэй хүн юм. Үүний тулд би 2000 € -аас 3,500,000 еврогийн хооронд зээл олгодог аливаа үнэнч шударга, ноцтой, хамгийн гол нь сайн зан чанартай хүнд тохирсон хугацаандаа 2%-ийн хүүтэй зээл олгодог.Тиймээс тусламж хэрэгтэй хэн бүхэн миний имэйл хаягаар надтай холбогдож болно. teodoraandreea4@gmail.com\n
Санхүүгийн зарим асуудлаа шийдэхийн тулд зээл маш их хэрэгтэй байгаа хэн бүхэнд би Бурханы нигүүлслээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тань туслах ноцтой, хууль ёсны гэрчилгээтэй хүн юм. Үүний тулд би 2000 € -аас 3,500,000 еврогийн хооронд зээл олгодог аливаа үнэнч шударга, ноцтой, хамгийн гол нь сайн зан чанартай хүнд тохирсон хугацаандаа 2%-ийн хүүтэй зээл олгодог.Тиймээс тусламж хэрэгтэй хэн бүхэн миний имэйл хаягаар надтай холбогдож болно. teodoraandreea4@gmail.com\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ene jaahan hudlaa gar daa