Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг төв талбайд зохион байгуулагдлаа.
Х.Нямбаатар сангийн санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцов.
Эдгээр иргэд хамтран “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдэд суралцан, үйлдвэрлэлээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг билээ. Тухайлбал, НӨШБҮХ нь 2012 онд 47 үйлдвэрлэл эрхлэгч нарын нэгдлээр байгуулагдаж байсан бол одоо 2000 гаруй гишүүнтэй бөгөөд 2800 гаруй өрхийг бойжуулан бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын удирдлагуудын зүгээс дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн ЖДҮҮДТ-тэй хамтран тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр хамтран ажиллаж байна. Мөн хамтын ажиллагааны гэрээтэй гадны улс орнуудад үйлдвэр эрхлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахад илүү анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
СХД-ийн жирийн иргэд болон өөр намын гишүүд дэмжигчдэд бол хүртээлгүй зөвхөн МАН-ын гишүүд дэмжигчид бүх зээл тусламжийг нь хуваагаад гудардаг , өөр намын гишүүн хүн амьдрахын тулд нэг ТҮЦ ажиллуулахад хороон дарга нь цагдаагаараа дарамтлуулсаар байгаад хаалгаж байхыг мэднэ . Иим явдал тус дүүргийг 19-р хороонд болж байлаа. Намчирхаж балайрсан хүмүүс энэ дүүргийн доод дунд шатанд замбараагаа алдсан.Заримдаа монгол улсад байна у,у аль эсвэл аль нэг намын улсад амьдраад байна уу даа гэж бодогдохоор болсон