Живсэн усан онгоцноос олдсон “Levi's” жийнс 114 мянган ам.доллароор зарагдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Живсэн усан онгоцноос олдсон 165 жилийн өмнөх “Levi's” жийнс дуудлага худалдаагаар 114 мянган ам.доллароор зарагджээ.

“Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, Невадагийн дуудлага худалдааны ордон “Levi's” жийнсийг 1857 онд “Central America” хөлөг онгоц живсэн газраас олжээ. Уурхайчны далайн усанд элэгдсэн ажлын өмд 114 мянган ам.долларт хүрчээ. Үүнээс гадна дуудлага худалдаагаар “Brooks Brothers” цамц, алт тээвэрлэхэд зориулсан “Wells Fargo” хайрцгийн таг зарагджээ. Тус дуудлага худалдааны ордон живсэн хөлөг онгоцноос олсон эдлэлүүдээс нийт нэг сая ам.долларын орлого олжээ.

“Алтны хөлөг онгоц” хэмээн алдаршсан “Central America” хөлөг онгоцыг Калифорнийн алтны халуурлын үед алт тээвэрлэхэд ашигладаг байжээ. Хөлөг 1857 онд Атлантын далайд явж байхдаа шуургад өртөж, живсэн түүхтэй. Найман сая ам.доллартой тэнцэх алт ачсан хөлөг онгоц живэхэд 425 зорчигч амиа алдаж, 153 хүн амьд гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top