Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны хувьд өвөлд нүд хуурайших, аргах зэрэг зовиур нэмэгддэг. .
- Таны нүд хуурайшсан бол хиймэл нулимс дусааж, үрэвсэл намдаах нь нулимс бүрэлдэх үйл явцыг дэмжих хамгийн зөв арга юм.
- Нүдний эмч нар нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хадгалах бодис агуулаагүй хиймэл нулимс сонгон хэрэглэхийг зөвлөжээ. Учир нь хадгалах бодис агуулсан хиймэл нулимс, дусаалга нь нүдний загатнаа үүсгэх, нулимс ялгаралтыг удаашруулахад хүргэдэг.
- Нүд өвдөх, загатнах эсвэл халуу шатах, гэрэл харахад мэдрэмтгий байх, улайх, нүд ядрах, бүрэлзэх, нүдэнд юм орчихсон мэт мэдрэгдэх зэрэг нь нүд хуурайшилтын шинж тэмдэг юм. Нулимс бол тослог шингэн. Энэ нь нүдийг тав тухтай байдлаар хангах, эрүүл байлгах болон тоос шороо, бохирдлоос хамгаалах үүрэгтэй.
- Байгалийн жам ёсны насжилт, цэвэршилт, цаг уурын эрс тэс нөхцөл, жирэмслэлт, сарын тэмдэг ирэх, дааврын өөрчлөлт зэргээс болж эмэгтэйчүүдийн нүд хуурайших нь элбэг. Мөн зарим төрлийн харшлын эм, сэтгэл гутралыг эмчлэх эм зэрэг нь нулимсны ялгаралтыг бууруулдаг.
- Чихрийн шижин, бамбай булчирхайн өвчлөлийн үед нүд хуурайшина. Мөн утаа, хиншүү хярвас, салхи, харааны линз удаан зүүх, хараа заслын хагалгаа хийлгэсний дараа нулимс ялгаралт багасаж, нүд хуурайших магадлалтай.
Сэтгэгдэл ( 1 )
Гарчигтайгаа авцалдахгүй байна