ӨНӨӨДӨР: "Монголын нууц товчоо"-г дээдлэх талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.05)


11:00 цагт Төрийн ордонд АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүнд Д.Ганбат, Улстөрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нар намын Эв нэгдлийн их хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:00 цагт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон "Монголын нууц товчоо"-г эрхэмлэн дээдлэх үзэл санааг дэлгэрүүлэх цогц арга хэмжээний талаар хэлэлцэнэ. 

-“Эрдэнэс Монгол” компанийн нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэл “И- танхим” цахим талбараар үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балай(172.91.183.102) 2023 оны 01 сарын 07

13-р зууныг шүтэж амьдрах биш 21-р зуунд ард түмний амьдралыг дээшлүүлэх үүднээс оюун ухаанд нь эрдэм шингээх талаар ярьцгаах нь зүйтэй

1  |  0
Top