ОЛОН ӨНГӨ | Бид гадныхны нүдээр

2023 оны 02 сарын 07

Монгол Улсад 6800 орчим гаднын иргэн амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тэдгээр гаднын иргэдийн олонх нь мэдээж хятадууд. Нэг үеэ бодоход манай улсыг зорин ирэх гаднын жуулчдын тоо болон суурьшиж амьдрах гадаад иргэдийн тоо хэд дахин нэмэгджээ. Үүнийг дагаад “Foreigner in Mongolia”, “Expats in Mongolia” зэрэг Фэйсбүүкийн груп, нийгэмлэг, холбоо олноороо бий болж, үзэл бодлоо солилцож, мэдэхгүй зүйлсээ мэддэг нэгэндээ хэлж өгөхөөс гадна Монголд амьдрахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ч өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон байна.

Саяхан  “Expats in Mongolia” гэх Фэйсбүүкийн групт манай улсад амьдарч буй гаднын иргэд тулгарч буй бэрхшээлийнхээ талаар санал бодлоо солилцжээ. Иргэд хамгийн их тулгамдаж буй бэрхшээлээр замын түгжрэл, хог болон нус цэрээ ил задгай хаях, таксины жолооч илүү мөнгө авахыг оролддог талаар, мөн хэд хэдэн удаа дээрэмдүүлэхээ шахсан талаараа бичжээ.

Дээр дурдсан бэрхшээлүүдийг харахад  шийдвэрлэхэд хэцүү, төвөгтэй асуудал биш мэт. Гэхдээ энэ жижигхэн асуудал биднийг гадныхны нүдэнд ямар муухай харагдуулдаг бол. Орчин үед  хүн бүр аль нэг улсад аялах, суралцах болон амьдрахдаа тус улсын талаар сайн судалж, хангалттай мэдээлэл авчихдаг болсон. Харин бидний өдөр тутамдаа санаатай болон санаандгүй байдлаар хогоо болон нус цэрээ ил задгай хаях зэрэг үйлдэл хэдэн зуун гадныхныг биднийг өөр нүдээр харахад хүргэж байгаа бол.

Ц.ДАВААСАМБУУ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top