ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Өнөөдөр 2023.02.09. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 09 минутад мандлаа. 18 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар багавтар үүлтэй. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн шүдний эмч нарын өдөр.

Өнөөдөр Америкийн дуучин, Грэммийн дөрвөн удаагийн шагналт Кэрол Кинг, жүжигчин, дуучин, Оскарын шагналт Жо Пэши, Нидерландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Йорди Кройф, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Том Хиддлстон, Оросын хөлбөмбөгч Фёдор Смолов, тува гаралтай Казахстаны чөлөөт бөхийн тамирчин Нурислам Санаев зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр БНМАУ-ын АИХ-ын дөрөв дэх удаагийн хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг батлав.

2015 оны энэ өдөр “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийжээ.

2016 оны энэ өдөр Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top