Өнөөдөр 2023.02.10. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 08 цаг 07 минутад мандлаа. 18 цаг 05 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Иракийн Курдистанд Зохиолчдын холбооны өдөр бол ОХУ-д Дипломат ажилтнуудын өдөр, мөн Александр Сергеевич Пушкиныг дурсах өдөр аж.
Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын есөн удаагийн аварга, дэлхийн олон удаагийн рекордын эзэн Марк Спитц, Америкийн жүжигчин, продюсер Лора Дерн, Элизабет Бэнкс, Эмма Робертс, Хлоя Морец, Германы жүжигчин Том Шиллинг зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Гадаадын худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрмийг баталжээ.
1976 оны энэ өдөр БНМАУ Ангол улстай дипломат харилцаа тогтоов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1947 оны энэ өдөр Парист Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан орнууд болон Гитлерийн Германы холбоотон байсан улсуудын хооронд энхийн гэрээ байгуулжээ. Гэрээ 1947 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэв.
1992 оны энэ өдөр АНУ-ын агаарын цэргийн хүчин тус улсын хүмүүнлэгийн тусламжийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хүргэж эхэлжээ. Үүнийг түүхэнд “Provide Hope” ажиллагаа гэж нэрлэдэг.
1995 оны энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад энх тайван, тогтвортой байдлыг хадгалах санамж бичиг байгуулжээ.
2005 оны энэ өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яам тус улс цөмийн зэвсэг бүтээснийг анх удаагаа нээлттэй зарлажээ.
2006 оны энэ өдөр Туринд өвлийн XX олимпын нээлт болов.
Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.
Эл өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )