ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Өнөөдөр 2023.02.13. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандлаа. 18 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын радиогийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Нил Макдонаф, Келли Ху, Мина Сувари, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын жүжигчин Виктор Логинов, биатлонч Евгений Гараничев зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болжээ.

1946 оны энэ өдөр БНМАУ болон Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр Англи, Америкийн агаарын хүчин Дрезденд хүчтэй цохилт өгч эхэлжээ.

1975 оны энэ өдөр Хойд Киприйн Туркийн холбооны улсыг зарлан тунхагласан байна.

1976 оны өглөө Нигерийн Ерөнхийлөгч Муртала Рамат Мухаммед ажилдаа явах үедээ автомашиндаа буудуулжээ.

1984 оны энэ өдөр Константин Устинович Черненко ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр сонгогдсон байна.

Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top