Хэвийн боовоо хэрэгтэй нэгэнд нь өгчихөж байгаарай

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Монгол хүн хэн боловч төрөхөөс үхэх хүртлээ хэвийн боовтой насыг бардаг. Уламжлал, бэлгэдэл, үндэстний ижилслийг илэрхийлэгч хүнсний энэ бүтээгдэхүүн бидэнтэй хамт өнө удаан жилийг туулахдаа төдийлөн өөрчлөгдөөгүй юм. Үлэмж хэмжээний өгөгдлөөс авсан мэдээллээр маргаашаа цогцлоох ирээдүйд ч монголчууд бид хэвийн боовоо хаяхгүй. Хаях аваас Монголоо алдана хэмээн бичгийн хүмүүс өгүүлэх нь буй. Үнэхээр ч тийм.

Үнэндээ өнөөдөр бидний заримд хэвийн боов шиг хэрэггүй зүйл байхгүй мэт. Хогийн цэг дээр аваачиж хаясан зураг дүрслэлүүд ч харагдах. Харин нэг хэсэгт нь хэвийн боов байтугай нь олдохгүй. Иймээс ч хэрэглэхгүй байгаа хэвийн боовоо хэрэгцээтэй нэгэнд нь өгөх аян хүртэл өрнөөд амжжээ. Зөв л дөө. Хэрэв таньд хэрэггүй гэж үзвэл хэрэгтэй нэгэндээ өгчихөд болоод явчихна.

Ямартай ч өв уламжлалаа бодсон ч, үүх түүхээ санасан ч ул боовоо учиртайхан уламжлалынхаа дагуу хэрэглээд явах нь зүйтэй. Хэвийн боов баярын ширээний чимэг, баглаа цэцэг шиг үүргээ биелүүлээд хогийн сав руу шидэгддэг жишиг ч тогтжээ. Энэ бүхнийг хараад монголчууд бид уламжлал, ёс заншлаа газар гишгэлэхээр сэтгэхүйн доройтолд ороо юу гэсэн бодол төрнө. Цамаан монголчуудын цадиггүй энэ зангаа татаж, хэвийн боовондоо хүндэтгэлтэй хандвал яасан юм бэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0
Зочин(64.119.21.98) 2023 оны 03 сарын 02

Хүнсний хог хаягдлын эсрэг тэмцэх анхаарах цаг болсоон иргэдээ идэхгүй хүнсээ битгий ав зүгээр авдаг байлаач бүү ав эх дэлхий яинь хогоор дүүрлэн

0  |  0
Top